
Зурхайч Л.Тэрбишийг энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын Ардын багш цолоор шагнахаар болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдөр төрийн дээд цол, одон медаль гардуулах юм.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбиш нь гараг эрхсийн байршил хөдөлгөөний хүн, ан амьтанд нөлөөлөх нөлөөллийг судалдаг билээ. Жил бүрийн цаг тооны бичгийг монголчууд Л.Тэрбишийн нэрийг харж, худалдан авдаг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй юм.

0 cэтгэгдэлтэй