
Төв аймгийн Зуунмод хотод ой зургаан сартай хүүхдийг нагац ах нь зодож гудамжинд хөөж гаргасан хэрэг энэ сарын 24-ны өдөр гарчээ. Тухайн хүүхдийг зодох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Тус хэрэгт сэжигтнээр татагдаад буй иргэн Э-д Эрүүгийн хуулийн 16.7 дахь зүйл ангиар хэрэг үүсгэн шалгахаар болжээ.

0 cэтгэгдэлтэй