
Сагсанбөмбөгийн домогт тамирчин, “NBA”-ын таван удаагийн аварга, хоёр удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч, улирлын үнэ цэнэтэй тоглогч, 18 удаагийн бүх од тоглогч, олимпын наадмын хошой аварга Коби Брайант 41 насандаа буюу 2020 онд нисдэг тэрэгний ослоор нас барсан юм.
Тодруулбал, тэрээр ням гаригт 13 настай охиныхоо хамт хувийн нисдэг тэргээрээ зорчиж байхдаа осолдож амь насаа алдсан байна. Нэрт тамирчин Брайантын зорчиж явсан нисдэг тэрэг Калифорнийн Калабасаст осолдсон бөгөөд тус онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алджээ. Тэдний дунд Коби Брайантийн 13 настай охин Жианна байв. Энэхүү харамсалтай үйл явдал нь дэлхийн сагсанбөмбөг сонирхогчдыг цочирдуулсан билээ. Тэгвэл сайхан нэрт уран бүтээлч Дэн Мадина 72 кг жинтэй хүрэл хөшөө урлан, гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийн тулд байрлуулсан боловч нар жаргахад буцаан авсан гэнэ.


0 cэтгэгдэлтэй