Ш.Энхийн-Од Монголдоо ирж, IHC багт нэгдлээ

               
2022-01-27 0

Залуу тамирчин Ш.Энхийн-Од саяхан Америкийн оюутны спортын холбооны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон. Тэгвэл АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт “Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр эх орондоо иржээ. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од сагсан бөмбөгийн IHC багт нэгдэн, Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт өрсөлдөхөөр боллоо.

Ш.Энхийн-Од АНУ-д 2018 онд очихдоо Зениагийн “Legecy Christian” багт нэг улирал тоглохдоо 19 тоглолтод оролцон, 10.5 онооо дунджилжээ. Дараа нь Калифорнийн “Rrofic Prep” академийн багт хоёр улирал өрсөлдсөн. Улмаар энэ оны наймдугаар сард ISA багт нэгдсэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн зун “Midwest Basketball Club”-ийн “Rich Rolf”, “Centerville”-ийн “Gabe Cupps” багт тоглосон туршлагатай юм.

Холбоотой мэдээ