“Kill This Love” дуу 1.5 тэрбум үзэлттэй болжээ

               
2022-01-27 0

Солонгосын К-поп охидын хамтлаг болох BLACKPINK-ийн “Kill This Love” дууны клип YouTube сувагтаа 1.5 тэрбум хүний үзэлт авсан талаар өчигдөр Ёнхап агентлаг мэдээллээ. Уг хандалтаа өнгөрсөн гурав дахь өдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдрийн 18 цагаас авсан байна. Тус хамтлаг 1.5 тэрбум гаруй хүн үзсэн нэгээс илүү клиптэй цорын ганц К-поп хамтлаг болж байна.

“Kill This Love” дуу нь 2019 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн даруйдаа 100 сая хүний үзэлт авч, уран бүтээлийн тэсрэлт хийж байсан бол энэ удаа дахин нэг амжилт тогтоожээ.

Холбоотой мэдээ