Бадминтоны шилжин явах цомын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорчээ

               
2022-01-27 0

“SKYTEL CUP” бадминтоны шилжин явах цомын анхдугаар тэмцээн болж, 21 багийн 121 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “Хан Хиллс” клубийн Э.Сумъяасүрэн, эрэгтэйчүүдийн ангилалд “Дархан-Од” клубийн Д.Хэрлэн нар тус тус шалгарсан байна.

Харин холимог хосын 25-40 насны сонирхогчдын төрөлд “Дархан-Од” клубийн Л.Ганзориг, Х.Оюун нар түрүүлжээ. Холимог хосын +40 насны ангилалд “Сүлдэт Налайх” клубийн Ц.Лхагваа, Б.Урандөл алтан медаль хүртсэн байна.

Холбоотой мэдээ