Товчхон
               

Назарбаевын бүх насаараа даргалах эрхийг цуцлав

               
2022-01-27 0

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт олгосон Аюулгүйн зөвлөл болон Ардын ассамблейг бүх насаараа даргалах эрхийг цуцлах тухай нэмэлт өөрчлөлтийг тус улсын парламентын дээд танхим өнөөдөр баталжээ.

Уг нэмэлт өөрчлөлтийг Мажилис буюу Казахстаны парламентын доод танхимын депутатууд нэгдүгээр сарын 19-нд баталсан байна. Тодруулбал, одоо хэрэгжиж буй хууль тогтоомжоос Назарбаевт Аюулгүйн зөвлөл болон Ардын ассамблейг бүх насаараа удирдах эрх олгосон заалтуудыг хасжээ. Хууль тогтоомжид оруулсан эдгээр нэмэлт өөрчлөлтийг одоо тус улсын төрийн тэргүүн батлах ёстой юм.

Холбоотой мэдээ