
Мансууруулах бодистой тэмцэх товчоо нь марихуаныг “Хяналтад байх бодис”-ын жагсаалтаас хасах Засгийн газрын саналыг дэмжсэн тухай Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин Чаривиракул мэдээллээ.
Энэхүү мэдээлэл нь төрийн сонинд нийтлэгдсэнээс хойш 120 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм. 2018 оны сүүлчээр Тайланд улс марихуаныг эмнэлгийн зориулалтаар, 2019 оны аравдугаар сард жуулчдад хэрэглэхийг зөвшөөрчээ. Марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн ч тус улсад хар тамхины эсрэг хатуу хууль мөрддөг. Одоогийн хуулийн дагуу марихуаныг эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэн, худалдвал их хэмжээний торгууль төлж, хорих ялаар шийтгүүлэлдэг байна.

0 cэтгэгдэлтэй