Тoday.mn – Бид хэн бэ?

               
2022-01-01 0

Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласнаар “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” гэсэн нь бидний эрхэм зорилго алсын хараа байх болно. Эрхэм зорилгодоо нийцсэн бүхнийг бид идэвхийлэн дэмжих бол эсэргүү бүгдтэй “хоточ нохой”-н адилаар тэмцэлдэн өмгөөлөхөд хэвлэл мэдээллийн байгууллагын давуу талаа ашиглана.

Өдөр тутмын үйл явдал, цаг үеийн нөхцөл байдал, мэдээ мэдээллийг гагцхүү баримт, эх сурвалжид тулгуурлан олон талаас цуглуулан нэгтгэж, монголчуудынхаа өмнө цаг алдалгүй дэлгэн тавихдаа иргэн танд хэрэгтэй гэх шалгуурыг баримталж байна. Бидний бэлтгэсэн мэдээллийг хэрхэн дүгнэх, яаж ХЭРЭГЛЭХ нь гагцхүү таны эрх чөлөө билээ.

Хүмүүнлэг нийгэм, иргэний эрх чөлөө, ардчилал бол бидний үнэт зүйл мөн.

Утас:                                      7799-3456
И-мэйл хаяг:

Маркетинг –       business@today.mn

Редакц –              newsroom@today.mn

Today.mn – Редакцийн бодлого

  • Today.mn иргэнд хэрэгтэй, хэрэгцээтэй мэдээллийг түгээнэ.
  • Today.mn хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийн төлөөх үйл хэргийг дэмжин, сурталчилна.
  • Today.mn бид баримт, эх сурвалжид үндэслэж бодит байдалд нийцүүлэн төвийг сахина.
  • Today.mn мэдээллийн боловсролыг дэмжиж уншигч, үзэгчдээ төлөвшүүлнэ.
  • Today.mn нийгмийн цөөнхөд үг хэлэх, дуу хоолойгоо хүргэх тэгш боломж бүрдүүлнэ.
  • Today.mn Монгол Улсад хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сахин мөрдөнө.
  • Today.mn ёс зүйн дүрмээ баримтална.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан ёс зүйн дүрэм

Монгол улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйг энэхүү ёс зүйн зарчмаар илэрхийлж байна.

  • Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.
  • Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.
  • Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.
  • Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.
  • Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.
  • Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана
  • Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.
  • Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.
  • Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана.
  • Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ.

Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

1.1 Today.mn вэб сайт болон түүний серверт агуулагдсан бүх бичвэр, зураг, дүрслэл, дүрс бичлэг, дуу авианы төрлийн материал /хамтын ажиллагааны гэрээнд заасан, сурталчилгааны мэдээллээс бусад/-ыг бүхэлд нь “Түдэй Ньюс Пресс” ХХК-ийн хариуцсан өмчлөл болно.

1.2 Хэрэглэгч нь “Үйлчилгээний нөхцөл”-д заасны дагуу уг сайтыг хэрэглэх ба хэрэглэж эхэлсэн даруйд хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв доор дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөөгүй тохиолдолд уг вэб сайтад хандах болон хэрэглэхээс татгалзвал зохино.

1.3 “Түдэй Ньюс Пресс” ХХК нь “Үйлчилгээний нөхцөл”-д өөрчлөлт хийх бүрэн эрхтэй байна. Хэрэв өөрчлөлт хийсэн тохиолдолд сайтын “Бидний тухай” хэсэгт нийтлэгдсэн даруй хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

1.4 “Түдэй Ньюс Пресс” ХХК нь вэб сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт өөрчлөлт шинэчлэлт хийх бүрэн эрхтэй.

2. Оюуны өмчийн тухай

2.1 Вэб сайтад нийтлэгдсэн бичвэр, дуу авиа, дүрслэл, зураг, барааны тэмдэгт, дүрс бичлэг болон бусад бүх мэдээлэл материал /хамтын ажиллагааны гэрээнд заасан, сурталчилгааны мэдээллээс бусад/ нь оюуны өмчлөлийн хувьд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан.

2.2 Хэрэглэгч нь вэб сайтын аливаа бүтээл, мэдээллийг зөвхөн мэдээлэл олж авах үндсэн хэрэгцээндээ шууд хүртэх, ашиглах эрхтэй. Тодруулбал, “Түдэй Ньюс Пресс” ХХК-ийн бичгээр үйлдсэн зөвшөөрөлгүйгээр аливаа агуулгыг нь хувилж тараах, дам нийтэлж нэвтрүүлэх, ашиг орлого олох зориулалтаар ямарваа хэлбэрээр ашиглахыг хориглоно.

3. Гуравдагч этгээдийн мэдээллийн тухай

3.1 Вэб сайтад хамтран ажиллах гэрээ, тохиролцоо, сурталчилгаа болон бусад үндэслэлээр /олон нийтэд нээлттэй мэдээлэл, эх сурвалж/ гуравдагч этгээдийн мэдээллийг нийтэлж болно.

3.2 Гуравдагч этгээдийн мэдээлэл, бүтээлд туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс вэб сайт хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр мэдээллийн үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх ба шаардлагатай санал, гомдол, хүсэлтийг шууд гуравдагч талд гаргавал зохино.

3.3 Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр дамжуулж буй мэдээллийн зохиогч, өмчлөгчийн эрхийг талууд гэрээндээ тодорхой тусгасан байна.

3.4 Хамтын ажиллагааны гэрээгээр тухайн гуравдагч талын тухай эсвэл холбоо хамаарал бүхий сөрөг агуулгатай мэдээлэл, нийтлэл материалыг вэб сайтаас устгах, дамжуулахгүй байх үүргийг вэб сайтад хүлээлгэх нөхцөл тусгахыг хориглоно.

4. Сурталчилгаа, захиалгат мэдээллийн тухай

4.1 Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулж болно.

4.2 Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд вэб сайт нь гуравдагч талын захиалгын дагуу нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, түгээж болно. Энэ тохиолдолд холбогдох хууль тогтоомж, редакцийн бодлого, ёс зүйн дүрмээс гажуудуулахгүй байх зарчмыг баримтална.

4.3 Вэб сайт нь гуравдагч этгээдийн сурталчилгааны зорилготой мэдээллийг уншигч, үзэгчид мэдэгдэх үүрэгтэй.

4.4 Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд вэб сайт оролцохгүй. Хэрэв вэб сайтад нийтлэгдсэн сурталчилгааны мэдээлэлтэй холбогдуулж маргаан, үл ойлголцол үүссэн тохиолдолд вэб сайт хариуцлага хүлээхгүй.

4.5 Сурталчилгааны мэдээлэлд хандсан уншигч, үзэгчийн сэтгэгдлийг ил харуулах, эсвэл харагдахгүй байлгах сонголтыг гуравдагч талын хүсэлтийн дагуу шийдвэрлэнэ.

5. Барааны тэмдэгт

5.1 Вэб сайтад нийтлэгдсэн “Түдэй ньюс пресс” ХХК-д харьяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компанийн өмчид тооцогдоно.

5.2 Вэб сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдох ба холбогдох хариуцлага нь барааны тэмдэгт эзэмшигчдэд хамаарна.

Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байна.

Утас:                                      7799-3456
И-мэйл хаяг:

Маркетинг –       business@today.mn

Редакц –              newsroom@today.mn

Холбоотой мэдээ