Тойм: Замын-Үүд ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийнэ

               
2022-01-28 0

Өнөөдөр буюу 2022.01.28-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Төрийн ордонд

08:30 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдана.

11:00-13:00 цагт XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

14:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болно.

Блю скай зочид буудалд

10:00 цагт БОАЖЯ-наас “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнг зохион байгуулна.

Төрийн ордны баруун хаалга, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд

11:00 цагт  Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн, 40 гаруй ТББ, 10,000 мянган ээж, аавуудын төлөөллүүд хүүхдийн асуудлаар Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх албан шаардлагын талаар мэдээлэл хийнэ.

Автотээврийн үндэсний төвд

11:00 цагт Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-ын 407 тоотод

11:00 цагт Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.

Богд хааны ордон музейд

11:30 цагт “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн ХААН, ХАТАН бүтээлд шагнал гардуулах ёслол болно.

Холбоотой мэдээ