
Цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа. Тэрбээр салбартаа 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд олон уран бүтээл туурвисан Монголын рок поп урлагийн салбарын цөөхөн ая зохиогч эмэгтэйн төлөөлөл юм.

0 cэтгэгдэлтэй