Ч.Номин: “Богд зонхова”-гийн төсвөөр тэтгэвэр нэмэхээр боллоо

               
2022-01-28 0

Соёлын яамнаас түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна.

Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин, “Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ