Товчхон
               

Даргынхаа аминд хүрсэн цэргүүдийн ялыг хэвээр үлдээв

               
2022-01-28 0

Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг даргынхаа аминд хүрээд, галт зэвсэг, байлдааны сумтай зугтсан хэрэг болж байсан.

Тэгвэл тус хэргийг Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2022.01.27/ хэлэлцсэн юм. Хэргийг үйлдсэн гэх байлдагч Х-д 11 жил хорих, байлдагч М-д зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял тус тус  өнгөрөгч оны арваннэгдүгээр сард сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноож байсан ч “байлдагч Х-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, хүний амь бүрэлгэхэд оролцсон М-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” хэмээн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас давж заалдах шатны шүүхдээ эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээжээ.

Холбоотой мэдээ