Илон Маск 21 тэрбум гаруй ам.долларын алдагдалд оржээ

               
2022-01-28 0

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийнх нь хувьцаа унасны улмаас Америкийн бизнес эрхлэгч Илон Маск пүрэв гарагт 21 тэрбум гаруй ам.доллар алдсан байна.

“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, Маскийн хөрөнгө 21.5 тэрбум ам.доллар буюу 8.84 хувиар буурчээ. Ийнхүү одоогийн байдлаар түүний хөрөнгө 221.3 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Гэсэн ч тэрбээр “Forbes” сэтгүүлээс гаргадаг манай гаргийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Уг жагсаалтын хоёрдугаарт, Францын LVMH (Louis Vuitton Moet Hennessy) группийн ерөнхий захирал Бернар Арно (188.6 тэрбум а.доллар) бичигдэж байгаа бол гуравдугаарт, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос (165.8 тэрбум ам.доллар) оржээ.

Холбоотой мэдээ