Канадын Ерөнхий сайд өөрийгөө тусгаарлажээ

               
2022-01-28 0

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тул өөрийгөө тусгаарлахаар болсноо мэдэгджээ.

“Миний бие ойрын хавьтал болсноо саяхан мэдлээ. Түргэвчилсэн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан” гэж Ерөнхий сайд “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр таван хоног тусгаарлагдах юм. Ж.Трюдо мөн биеийн байдлаа сайн байгаа хэмээгээд, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ерөнхий сайд “COVID-19”-ийн вакцинд бүрэн тунд хамрагдсанаас гадна нэмэлт тунг тариулсан байна. Түүнийг “COVID-19”-өөр халдварласан гэх мэдээлэл гарч байгаагүй ч түүний гэргий Софи Грегуар Трюдогийн коронавирусний шинжилгээний хариу 2020 оны гуравдугаар сард эерэг гарч байжээ.  

Холбоотой мэдээ