Флоридагийн ойролцоо 39 цагаач тээвэрлэж явсан завь живжээ

               
2022-01-28 0

Флоридагийн эргийн ойролцоо 39 цагаач тээвэрлэж явсан завь живсэн байна. Багамын арлуудаас АНУ руу нэвтрэх гэж байсан тэднээс нэг нь л амьд үлдсэн байна.

Тус завь нь өнгөрсөн бямба гаргийн орой живсэн бөгөөд мягмар гарагийн өглөө Форт Пирс хотоос 72 км-ийн зайд хүн хөвж явааг загасчид анзаарсан байна. Аврагдсан хүн Бимини арлаас хөдөлж, шуурганд өртсөнөө хэлжээ. Бимини нь Багамын арлуудын хамгийн баруун хязгаар бөгөөд Майамигаас 130 км зайтай оршдог.

Завины эзэд хууль бусаар хүн тээвэрлэж явсан тухай АНУ-ын Эргийн хамгаалалтын алба үзэж байна. Тус албаныхан аврах завь, нисдэг тэргээр хууль бусаар хил давуулсан зорчигчдыг хайсан ч амьд үлдсэн хүн олдоогүй байна.

Холбоотой мэдээ