Э.Амартүвшин “Луйза Миллер”-т дуулна

               
2022-01-28 0

Ардын жүжигчин Э.Амартүвшин өнгөрсөн арванхоёрдугаар сараас энэ сарын 23 хүртэл Английн Лондон хот дахь Хатан хааны дуурийн театрт Ж.Вердийн “Набукко” дуурийн Набукко хааны дүрд амжилттай хувирсан юм.

Тэрбээр ирэх сарын 8-наас Ромын дуурийн театрт Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээл “Луйза Миллер” дуурийн Миллерийн дүрд дуулах юм. Луйза Миллер нь Германы жүжгийн зохиолч Фридрих фон Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгээс сэдэвлэсэн Сальвадор Каммараногийн Итали хэлээр бичсэнг цомнолоор Жузенне Вердигийн зохиосон гурван бүлэгт дуурь юм.

Холбоотой мэдээ