
“Чиг” гутлын үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан чиг баригчтай 100 хос гутал хийж өгсөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хамтран байгуулсан “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагынханд тэдгээр гутлыг хүлээлгэн өгсөн байна.
Хүүхдүүдэд зориулсан гутлыг “Чиг”-ийн ажилчид өөрсдөө урлажээ. Чиг баригчтай гутал нь хөгжлийн бэрхшээлтэй, тэр тусмаа саажилттай хүүхэд зав, тэгш алхаж, гишгэхэд сургах зориулалттай юм. Гутал хийх арьсыг нь ч “Их эргэлт” компанийнхан хандивлажээ.

0 cэтгэгдэлтэй