Товчхон
               

Орос улс “Панцирь-С” дивизээ Беларусь руу илгээжээ

               
2022-01-29 0

Холбоотон улсын хариу арга хэмжээ авах хүчнийг шалгах сургуулилалтад ашиглах “Панцирь-С” зенитийн пуужин-их бууны ангиа ОХУ Беларусь улсад шилжүүлэн байрлуулсан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

“Холбоотон улсын хариу арга хэмжээ авах хүчнийг шалгах сургуулилалтад оролцох ОХУ-ын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг Бүгд Найрамдах Беларусь Улсад шилжүүлэн байрлуулах ажиллагаа үргэлжилж байна. Галт тэрэгний ээлжит цуваа Дорнод цэргийн тойргийн “Панцирь-С” зенитийн пуужин-их бууны дивизийг буулгах станцад хүрлээ” гэж тус яам мэдээлсэн байна.

Беларусьт ирсэн “Панцирь-С” цогцолборын дивизийн бүрэлдэхүүнд 12 байлдааны машин багтсан бөгөөд тус бүр нь тээвэрлэх-хөөргөх чингэлэгт 12 зенитийн пуужин тээвэрлэх боломжтой аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Холбоотон улсын хариу арга хэмжээ авах хүчнийг шалгах сургуулилалтыг хоёр үе шаттай явуулна. Эхний үе шат хоёрдугаар сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Беларусийн нутаг дэвсгэрт богино хугацаанд дахин байрлах, цэргийн бүлгүүдийг байгуулах, төрийн болон цэргийн чухал объектуудын хамгаалах, хамгаалалтыг зохион байгуулах, улсын агаарын хилийг хамгаалах, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолборыг шалгахаар төлөвлөж байна.

Хоёрдугаар сарын 10-20-ны хооронд болох хоёрдугаар үе шатанд хамтарсан сургууль хийхээр төлөвлөжээ. Сургуулилалтын үеэр хоёр улсын цэргүүд гадны түрэмгийллийг дарах, няцаах, түүнчлэн терроризмтэй тэмцэх, Холбоотон улсын ашиг сонирхлыг хамгаалах тактик боловсруулна.

Холбоотой мэдээ