Товчхон
               

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жичянтай цахим уулзалт хийлээ

               
2022-01-30 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жичянтай өнөөдөр цахим уулзалт хийв.

Уулзалтаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулахын зэрэгцээ хилийн боомтын хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хоёр талаас уялдуулах, хил, гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, зарим боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр тодорхой санал дэвшүүлж ярилцав.

Холбоотой мэдээ