Товчхон
               

Өрхийн эмнэлгийн хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх чиглэл өглөө

               
2022-01-30 0

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан тушаалтнууд  энэ сарын 28, 29-нд нийслэлийн БГД-ийн 5 дугаар хорооны Дэшиг-Дун, 17 дугаар хорооны Мөнгөлөггоо, 15-р хорооны Усантүрүү, СХД-ийн 20-р хорооны Жаргал өлзий, 22-р хорооны Одонт манал, 32-р хорооны Жаргал өлзий-2, 3, 20-р хорооны Энхтитэм, ХУД-ийн 4-р хорооны Цэцдо, 5-р хорооны Манал-Үйлс, 6-р хорооны Чандавиа, 9-р хорооны Аяут өрхийн эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцлаа.

Өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөц, дайчлагдан ажиллаж байгаа резидент эмч нарын ирцийн байдалтай танилцаж, үйлчлүүлэгч нартай уулзаж санал хүсэлтийг сонсов. Нэг өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад “Ковид-19” батлагдсан 280-330 иргэн хяналтад байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон “Ковид-19” тусламж үйлчилгээнд резидент эмч нарыг дайчлан туслалцуулж,  ажлын ачааллаас нь хуваалцаж байгаа аж. Мөн хүний нөөц дутагдалтай байгаа тул гүйцэд эмчилгээгээ дуусгаж чадахгүй ажилдаа орсноор дархлаа суларч дахин өвдөж байна. Ингэснээр сувилагч их дутагдалтай, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хугацаанд нь олгож байх, “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад иргэд, ялангуяа залуучуудын идэвх сул, иргэд олон нийтэд халдвараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээг өөр хэлбэрээр өгөх талаар танилцуулж байлаа.

Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндсэн болон “Ковид-19” тусламж үйлчилгээнд онцгой анхаарах, хүний нөөцийн ачааллыг тэнцвэржүүлэх, резидент эмч нарын хүчийг зөв хуваарилах талаар чиглэл өгөв.

Холбоотой мэдээ