Товчхон
               

Улаанбаатарт халдварын 1020, орон нутагт 814 тохиолдол бүртгэгдлээ

               
2022-01-30 0

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1834 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 1020 нь Улаанбаатарт, 814 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 142 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Одоогоо манай улсад уг өвчнөөр 2034 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар 10 591 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 902 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 109 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүн 56 178 байгаа аж.

Холбоотой мэдээ