Товчхон
               

“Буянт-Ухаа 2” хороололд утаажсан бүсээс 112 иргэнийг гаргажээ

               
2022-01-30 0

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид Буянт-Ухаа 2 хорооллын 1001 байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг шуурхай арга хэмжээ авч унтраажээ.


Нийслэлийн Онцгой байдлын газарт 1 дүгээр сарын 29-ний өдөр ХУД-ийн Буянт-Ухаа 2 хорооллын 1001 байрны B-1 давхраас утаа гараад байна гэсэн дуудлага 22.54 цагт ирсэн байна.

Тус дуудлагын дагуу 1001, 1002 байрны утаажсан бүсээс 112 иргэнийг гарган, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Холбоотой мэдээ