
Баасан гарагт Беларусийн ерөнхийлөгч Александер Лукашенко өөрийн иргэд, парламентад хандаж үг хэлсэн юм.
Энэ үеэрээ тэр улс орон нь ОХУ-тай ямар түвшинд түншилж байгаа талаар тайлбарласан байна. Хоёр улс нэгдсэн улсын бүтцэд шилжих гэж байгаа талаар сүүлийн жилүүдэд нэлээд яригддаг болсон юм.
“Манай номер нэг түнш ОХУ-тай бид эдийн засгаа интеграцчилах чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Манай үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний тал нь энэ улсад экспортлогддог юм” гэж Лукашенко хэлжээ.
Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр улсын эдийн засгийг интеграцчилах замаар цаашдын харилцааны суурийг тавихаар тохиролцсоноо энэ үеэр тайлбарласан байна.
“Энэ бол тэдний баримталж байгаа бодлого. Бид Орос улс Беларусийг залгих нь гэж болгоомжлох хэрэггүй. Хэзээ ч ийм зүйл болохгүй. Оросын удирдлагуудад ийм зорилго байхгүй” гэж Лукашенко тайлбарлажээ.
Орос улстай эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх нь зөвхөн бизнесийн байгууллагуудад ашигтай бус, жирийн иргэдийн амьдралд ч чухал хувь нэмэртэйг тэр бас онцолсон байна.

0 cэтгэгдэлтэй