Их Британийн шинэ хориг арга хэмжээнд Оросын эрчим хүчний компаниуд өртөж магадгүй

               
2022-01-31 0

Их Британийн Засгийн газар ОХУ-д авах хориг арга хэмжээний шинэ багцыг даваа гарагт танилцуулах бөгөөд хориг арга хэмжээнд Оросын эрчим хүчний компаниуд өртөж болзошгүй байна.

Энэ тухай Их Британийн Засгийн газрын эх сурвалжуудаас эш татан “The Times” сонин мэдээлжээ

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хөрөнгийг царцаах, Их Британи руу нэвтрэхийг хориглох арга хэмжээг ОХУ-ын эрх баригчдад “стратегийн ач холбогдол бүхий” хувь хүн, хуулийн этгээдүүдэд авах аж. 

Их Бритаийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс “Sky News” сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө, эрх баригч хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх боломжтой байхын тулд одоогийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулна гэж мэдэгджээ. “Одоогийн байдлаар бид зөвхөн Украины байдлыг тогтворгүйжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцдог хүмүүст хориг арга хэмжээ авах боломжтой байгаа. Кремль болон Оросын дэглэмийн ашиг сонирхлыг төлөөлж буй аливаа компанид хориг арга хэмжээ авахын тулд бид жагсаалтыг өргөжүүлэх гэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Гэхдээ тэрбээр хориг арга хэмжээ чухам ямар байх талаар мэдээлэл өгөхөөс татагалзжээ.

Холбоотой мэдээ