
БНАСАУ-ын эрх баригчид ням гарагт дунд тусгалын баллистик пуужин туршсанаа нотоллоо гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ “Хвасон-12” пуужин харвасан байна.
“Туршилтын харвалт нь үйлдвэрлэж, хөгжүүлж буй пуужинг сонгон үнэлэх, мөн зэвсгийн системийн ерөнхий нарийвчлалыг шалгах зорилготой байв” гэж Умард Солонгосын KCNA агентлаг мэдээлснийг “Yonhap” уламжилсан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун туршилтад оролцоогүй болохыг тэмдэглэжээ.
БНАСАУ-ын Чагандо мужийн нутгаас Японы тэнгис рүү баллистик бололтой пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлсэн билээ. Пуужингийн тусгалын хол нь 800 орчим км, нислэгийн дээд өндөр нь 2000 км байсан байна. Ням гарагт туршсан БНАСАУ-ын дунд тусгалын баллистик пуужингийн хамгийн дээд хурд нь 16 орчим Мах өөрөөр хэлбэл дууны хурднаас 16 дахин их байжээ.

0 cэтгэгдэлтэй