Товчхон
               

АНУ яриа хэлэлцээ өрнүүлэхийг БНАСАУ-д уриалжээ

               
2022-01-31 0

Ням гарагт БНАСАУ-ыг дунд тусгалын баллистик пуужин туршсаны дараа АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан яриа хэлэлцээ өрнүүлэхийг Пёньянд хандан уриалжээ.

“Reuters” агентлаг албаны төлөөлөгчийн хэлснийг эш татан мэдээлснээр, “БНАСАУ-ын зөвхөн өчигдөр хийсэн үйлдэл бус энэ сард хийсэн олон удаагийн туршилтыг харгалзан” энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

“Дипломат ажиллагаа өрнүүлэхийг бид дахин уриалж байна. Бид аль аль талын тулгамдсан асуудлуудыг зохицуулах хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж төлөөлөгч нэмж хэлжээ.

Мөн НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Линда Томас-Гринфилд ням гарагт “ABC News” сувагт ярилцлага өгөх үеэрээ, “АНУ “урьдчилсан нөхцөл болзолгүйгээр” БНАСАУ-тай дипломат хэлэлцээ хийхэд бэлэн” байгааг илэрхийлсэн байна.

Л.Гринфилд мөн АНУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд хориг арга хэмжээ авах шаардлагыг тавьсан гэдгийг хэлээд, хариу арга хэмжээний бусад арга замын талаар БНСУ, Японы талтай хэлэлцэнэ гэдгээ нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ