Товчхон
               

Индонез гадаадын жуулчдын тусгаарлагдах хугацааг богиносгоно

               
2022-02-01 0

Индонезийн Засгийн газар “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан гадаадын жуулчдын тусгаарлагдах хугацааг долоогоос таван хоног болгон богиносгож байгаагаа даваа гарагт мэдэгджээ. Тус улсад “COVID-19”-ийн “омикрон” хувилбарын халдварын тохиолдлын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа юм.

Далай, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайд Лухут Бинсар Панжайтаны мэдээлснээр, “омикрон” хувилбарын өвчлөл “COVID-19”-ийн гурав дахь давлагааны эхэн үеийн адил зөөвөрлөгдсөн тохиолдлуудаар бус дотоодын өвчлөлөөс шалтгаалан нэмэгдэж байгаа бөгөөд энэхүү шийдвэрийг шинэ хувилбарын далд үе гурван хоног үргэлжилж байгааг харуулсан судалгаануудад үндэслэн гаргажээ.

“Бид эрүүл мэндийн байгууллагын нөөцөө дахин хуваарилах хэрэгтэй байна. Цаашид Индонезийг зорин ирж буй гадаадын жуулчдыг тусгаарлах төвүүдийн ихэнх орыг коронавирусээр халдварласан шинж тэмдэггүй болон хөнгөн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг тусгаарлахад ашиглана” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Харин “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаагүй гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглох бол вакцины эхний тунд хамрагдсан индонезчуудад долоо хоног тусгаарлагдах шаардлага тавих ажээ. 

Холбоотой мэдээ