Японд хүүхэд асрагчийн эрэлт эрс өсөж байна

               
2022-02-01 0

Японд хүүхдүүд коронавирусээр халдварлах тохиолдол нэмэгдэж, цэцэрлэгүүд үйл ажиллагаагaa түр зогсоох болоод байгаатай холбоотойгоор хүүхэд асрагчийн эрэлт эрс өсөж байна.

Тухайлбал, Осака мужийн хөдөлмөр зуучлалын нэгэн компанид өнгөрсөн долоо хоногоос хойш хүүхдээ асруулах хүсэлтэй 60 орчим хүн өдөрт холбогдох болсон нь ердийн үеийнхээс гурав дахин нэмэгджээ. Тус мужид ням гарагт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд коронавирусний халдварын 688 тохиолдол шинээр илэрсэн байна.

Хөдөлмөр зуучлалын компанийн хувьд хүүхдүүд халдвар авсан хүний ойрын хавьтал биш эсэхийг батлахад хүндрэлтэй тохиолдолд эцэг эхийнх нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа ажээ. Сүүлийн үед халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаагийн улмаас эрүүл мэндийн байгууллагуудын ойрын хавьтлыг тодорхойлох ажил удааширсан байна.

Иймд тус компанийн ажилтнууд хүүхдүүдийн эцэг эхтэй ярилцаж, өрхийн хэн нэгэн гишүүн халдвар авсан өвчтөнтэй ойрын хавьтал болоогүй гэж үзсэн тохиолдолд хүүхэд асрагчаа тухайн айл руу илгээж байгаа юм байна. Түүнчлэн одоогоор нийт хүсэлтийн 30 хувийг нь л хүлээн авах боломжтой байгаа гэнэ. 

Холбоотой мэдээ