В.Путин, Э.Макрон нар аюулгүй байдлын баталгааны талаар дахин хэлэлцжээ

               
2022-02-01 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын төрийн тэргүүн Эмманюэль Макрон нар даваа гарагт утсаар ярихдаа Өрнөдийнхний зүгээс Москвад аюулгүй байдлын баталгаа олгохтой холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

“Хоёр улсын Ерөнхийлөгч нар Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал, ОХУ-д урт хугацааны, хуулиар баталгаажсан аюулгүй байдлын баталгаа өгөхтэй холбоотой асуудлаар үргэлжлүүлэн санал солилцов” гэж мэдээлэлд дурджээ.

В.Путин эдгээр асуудлаар ОХУ-ын баримталж буй зарчмын байр суурийг дахин маш тодорхой илэрхийлсэн болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, хоёр улсын Ерөнхийлөгч утсаар цаашид ярилцах, мөн биечлэн уулзах боломжийг судлахаар тохиролцжээ.

В.Путин, Э.Макрон нар сүүлийн долоо хоногт хоёр дахь удаагаа утсаар ярьсан нь энэ юм. Өмнөх удаад нэгдүгээр сарын 28-ны баасан гарагт ярьсан байна.

Холбоотой мэдээ