Токиогийн оршин суугчдын тоо 26 жилийн хугацаанд анх удаа буурчээ

               
2022-02-01 0

Японы нийслэл Токио хотын оршин суугчдын тоо шинэ оны эхний өдрийн байдлаар 13 988 129 байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 48 592-оор буурсан үзүүлэлт болжээ.

Ингэснээр сүүлийн 26 жилийн хугацаанд анх удаагаа буурсан байна.

Тодруулбал, Токиогийн төвийн 23 дүүргийн оршин суугчдын тоо өмнөх оныхоос 49 891-ээр буурсан бол Чүо, Тайто, Сүмида дүүрэгт өсөлт ажиглагдсан гэж хотын засаг захиргаанаас даваа гарагт мэдээлжээ.

Токиогийн нийт оршин суугчдын тоо 2021 оны зургаадугаар сард өмнөх сарынхаас 9872-оор буурч эхэлснээс хойш ийнхүү сүүлийн найман сар дараалан буурсан дүн үзүүлжээ. Сар тутмын тоог 2020 оны 10 дугаар сард явуулсан хүн амын тооллогод тулгуурлан хотуудын оршин суугчдын бүртгэлийг ашиглан гаргадаг байна.

Холбоотой мэдээ