“Омикрон” хувилбарын “BA.2” дэд хувилбарын үед илрэх гол шинж тэмдгүүдийг хэлжээ

               
2022-02-01 0

Их Британийн эрдэмтэд коронавируст халдварын “омикрон” хувилбарын “BA.2” дэд хувилбарын үед илрэх гол шинж тэмдгүүдийг тодорхойлсон талаар “Daily Express” сонинд тус улсын Үндэсний эрүүл мэндийн газрын мэдээллээс эш татан бичжээ.

Тодруулбал, өндөр халуурах, тасралтгүй ханиалгах, үнэр, амт мэдрэх чадвар алдагдах, өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. 

Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандаж, коронавирусний шинжилгээ өгөхийг Их Британийн эрдэмтэд зөвлөжээ. Хэрэв шинжилгээний хариу халдвартай гарвал тав хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатайг анхааруулсан байна. 

Их Британийн Эрүүл мэндийн газар уг дэд хувилбарыг “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Хэрэв өвчлөл нэмэгдсээр байвал “BA.2” вирусийг “санаа зовоосон” хувилбаруудын ангилалд оруулах бөгөөд одоогооор тус улсад уг ангилалд “омикрон”, “дельта”, “альфа”, “гамма”, “бета” хувилбаруудыг оруулаад байгаа юм.

Холбоотой мэдээ