В.Путин, Б.Жонсон нар Украины байдал, аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцжээ

               
2022-02-03 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой лхагва гарагт утсаар ярих үеэрээ Украины дотоод хямрал, Орос улсад аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

В.Путин утсаар ярих үеэрээ аюулгүй байдлын баталгаатай холбоотой Оросын талын санаа зовнилд НАТО зохих хариу өгөх хүсэлгүй байгааг онцолсон байна. “Аюулгүй байдлын хуваагдашгүй байдлын үндсэн зарчимтай зөрчилдөж буй эвслийн нээлттэй хаалганы бодлого гэх зүйлээр шалтаг заан үндэс баримттай санаа зовоосон асуудалд НАТО зохих ёсоор хариу өгөх хүсэлгүй байгааг В. Путин онцлон тэмдэглэв” гэж мэдээлэлд дурдсан байна.

“Ерөнхийлөгч эдгээр асуудлаар баримталж буй ОХУ-ын зарчмын байр суурийг тодорхой илэрхийлсэн” гэж Кремлийн хэвлэлийн алба онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал, тэрбээр Киев Минскийн гэрээний хэрэгжилтийг санаатай тасалдуулсаар байгаад анхаарал хандуулжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нэг өдрийн өмнө Украинд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийсэн байна.

Холбоотой мэдээ