АНУ, Словак цэргийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

               
2022-02-04 0

АНУ, Словак цэргийн хамтын ажиллагааны гэрээнд пүрэв гарагт Вашингтон хотноо гарын үсэг зуржээ.

Гэрээнд АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Словакийн талаас Батлан хамгаалахын сайд Ярослав Надь, Гадаад хэргийн сайд Иван Корчок нар гарын үсэг зурсан байна. 

“Бид НАТО-гийн олон холбоотнуудтай ийм гэрээ байгуулсан. Учир нь батлан хамгаалах салбарт нягт хамтран ажиллах нь бидний ашиг сонирхол, холбоотнуудын ашиг сонирхол, түүнчлэн Европ даяар аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах ашиг сонирхолд нийцнэ гэж бид үзэж байна” гэж Америкийн дипломат албаны дарга гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгджээ.

Америкийн Зэвсэгт хүчин гэрээний заалтын дагуу Малакки-Кухиня (баруун нутагт оршдог), Слиак (төв) нисэх хүчний баазууд, мөн Словакийн цэргийн бусад байгууламжуудыг ашиглах боломжтой болно. Словак улсын арми АНУ-аас санхүүжилт авна. Одоогоор 100 сая ам.долларын санхүүжилт яригдаж байна.

Холбоотой мэдээ