Товчхон
               

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийг баталжээ

               
2022-02-05 0

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим хагас дамжуулагч үйлдвэрлэдэг компаниудад татаас олгох тухай хуулийн төслийг баасан гарагт баталжээ.

Энэхүү баримт бичиг нь хагас дамжуулагчийн дотоодын үйлдвэрлэлийг бэхжүүлж, АНУ-ын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой байна.

Үүний дагуу АНУ-д шинэ үйлдвэр байгуулах компаниудад 52 тэрбум ам.долларын өртөг бүхий буцалтгүй тусламж, татаасыг санал болгох төлөвтэй байна. Хагас дамжуулагч нь орчин үеийн дэвшилтэт технологийн чухал бүрэлдэхүүн хэсэг болоод буй юм.

Сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд дэлхийн чипийн үйлдвэрлэлд АНУ-ын эзлэх хувь 37-гоос 12 хувьд хүрч буурсан байна. Харин БНХАУ-ын хувьд Засгийн газрын санаачлагын тусламжтайгаар дотоодын чипийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх болоод байгаа ажээ.

Хуулийн төслийг одоо АНУ-ын Сенатын танхимд хэлэлцэнэ. Чип үйлдвэрлэгч зарим компани холбогдох шийдвэрээ хэдийнээ танилцуулж эхлээд байгаа нь “Intel” компани АНУ-д шинэ үйлдвэрүүдээ байгуулна гэдгээ өнгөрсөн сард зарласнаас харагдаж байна. 

Холбоотой мэдээ