Товчхон
               

Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн хуулийг дэмжив

               
2022-01-31 0

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив. 

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдлийг нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, хэрэгжүүлэхийг Монгол Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн  34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төсөл боловсруулсныг онцлов. Тэтгэвэр нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн орлого, зарлага ба алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг зөрчихгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн тэтгэвэр зарцуулах эрхийг нэмэгдүүлэх замаар  шийдвэрлэхээр төлөвлөснийг дурдав.

Дээрх төсвийн зохицуулалтын үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг хуульд заасан хэмжээнээс бууруулах шаардлага үүсэж байна гэж байлаа. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Г.Тэмүүлэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Б.Баттөмөр нарын гишүүн асуулт асууж хариулт авснаар төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ