Засгийн газар хуралдаж байна

               
2022-02-01 0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар:

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол,
  • Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц,
  • Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар БНХАУ-ын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц зэрэг 14 асуудлыг хэлэлцэх болон танилцуулахаар төлөвлөжээ. 

Хуралдааны дараа мэдээлэл хийнэ гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Холбоотой мэдээ