Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо хүрэлцэн очлоо

               
2022-02-03 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн очлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Капитал” олон улсын нисэх буудалд Монгол Улсын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, БНХАУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн яамны туслах сайд Ү Жянхао нар угтан авав.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах юм.

Холбоотой мэдээ