Өнгөрсөн 7 хоногт 7.7 сая хувьцаа арилжив

               
2022-01-31 0

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар 2,556,228,324.74 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 68 компанийн 7.7 сая ширхэг хувьцааг 2,106,148,242.88 төгрөгөөр арилжсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

1 дүгээр сарын 25-нд бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON/ дуудлага арилжаагаар “Түмэн шувуут” ХК-ийн нэг бүрийн 640 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 390,630 ширхэг хувьцааг нийт 250 сая төгрөгөөр арилжив.

Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 783 ширхэг бондыг нийт 78 саятөгрөгөөр арилжлаа. 

Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 215,576 ширхэг нэгж эрхийг 121,988,031.86 төгрөгөөр арилжив.

Энэ оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,792,706,143,426.23 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,529.94 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.92 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ