“Техник импорт”, “Жидакс”, “Монинжбар”-ын ханш хамгийн их нэмэгдэв

               
2022-01-31 0

Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 46 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг  362,485,185.29 төгрөгөөр арилжив. Үүнээс 26 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр “Техник импорт” (TEX+15.00%), “Жидакс” (SOH+15.00%) болон “Монинжбар” (MIB+15.00%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин “Хөвсгөл алтан дуулга” (ADU-3.57%), “Улсын их дэлгүүр” (UID-2.48%) болон “Таван толгой” ХК (TTL-1.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 30,655 ширхэг нэгж эрхийг 27.9 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 828 ширхэг үнэт цаасыг 82.7 сая төгрөгөөр арилжлаа

ТOП-20 индекс 0.11 хувиар өсөж 41573.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,807,455,703,827.72 төгрөг боллоо. 

Холбоотой мэдээ