“Дархан гурил тэжээл”, “Хүннү менежмент”, “Ган хэрлэн” ХК-ийн ханш хамгийн их өсөв

               
2022-02-01 0

Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 38 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 429.9 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр “Дархан гурил тэжээл” (DAR+15.00%), “Хүннү менежмент” (HBZ+15.00%) болон “Ган хэрлэн” ХК (HZB+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. “Хот девелопмент” (SDT-14.23%), “Баянгол зочид буудал” (BNG-12.12%) болон “Ард даатгал” ХК (AIC-9.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,867 ширхэг нэгж эрхийг 7.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.09 хувиар өсөж, 41609.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,812,047,179,673 төгрөг боллоо.

Холбоотой мэдээ