
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ тус компанийн өнгөрсөн оны цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр болжээ.

0 cэтгэгдэлтэй