
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-30-нд гал түймрийн 28, аврах ажиллагааны 4 буюу нийт 32 дуудлага бүртгэгдсэн байна.
Алба хаагчид гал түймрийн утаат бүсээс 141 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 10.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн он гарсаар энэ сарын 30-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 261 обьектын гал түймэр, 19 аврах ажиллагааны нийт 280 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 16.6%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж НОБГ-аас мэдээллээ.

0 cэтгэгдэлтэй