Товчхон
               

Сар шинийн эхний өдрүүдэд 23 чиглэлд хот хоорондын тээврээр үйлчилнэ

               
2022-01-31 0

Сар шинийн баярын өдрүүдэд хот хооронд нийтийн тээврээр 39 чиглэлд үйлчилнэ гэж АТҮТ-өөс мэдээллээ.

Тодруулбал, нийслэл хотоос 237 тээврийн хэрэгсэл, аймаг, орон нутгаас Улаанбаатар хот руу 149 тээврийн хэрэгсэл, нэмж 25 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр төлөвлөжээ.

Хот хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Завхан аймгийн Улиастай сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд буюу аймгийн төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн ихсэх магадлал их байгаа аж.

Шинийн 1 болон 2-нд 23 чиглэлд үйлчилгээг үзүүлэх юм. Шинийн 3-наас эхлэн тээвэрлэлтийг 54 чиглэлд үзүүлж хэвийн үйл ажиллагаанд шилжинэ гэж АТҮТ-өөс мэдээллээ.

Холбоотой мэдээ