
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл /ОНЗ/-өөс Хөгжлийн банкны зээлийн асуудлаар АТГ-т зөвлөмж хүргүүлж буйгаа өнөөдөр мэдээллээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат хэлэхдээ, “Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн зарлигаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн тав дахь зөвлөлийг шинэчлэн зохион байгуулсан бөгөөд бид дөрвөн сар үйл ажиллагаа явуулж байна. Хууль, журмаар хүлээсэн ОНЗ-ийн үүрэг нь Монгол Улсад үүсээд байгаа авлигын нөхцөл байдлыг тодорхойлох, авлигатай тэмцэх үйлсэд эрх бүхий байгууллагыг зөвлөн дэмжих юм. Тиймээс өнөөдөр АТГ-ын дэргэдэх ОНЗ чиг үүргийнхээ дагуу нийгэмд шуугиан тариад байгаа Хөгжлийн банкны найдваргүй зээлийн асуудлаар АТГ-т анхны зөвлөмжөө өгч байна. Үүнээс гадна бид Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчтэй холбоотой асуудлыг хуралдаж, хэлэлцээд энэ бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа гэмт хэрэг гэж үзсэн. Тиймээс зөвлөлийн зүгээс үүнийг УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, энэ асуудлаар тодорхой чиглэл, зөвлөмж өгөхийг хүсэж, бичиг явуулж байгаа” гэлээ.

0 cэтгэгдэлтэй