Товчхон
               

Халамжийн тэтгэврийн нөхөн олголтыг иргэдийн дансанд шилжүүлжээ

               
2022-02-01 0

Халамжийн тэтгэвэрийн нөхөн олголтын нэмэгдэл 6.1 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж дууссан талаар ХНХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Ингэснээр 288 мянган төгрөгөөр хэвээр олгохоор шийдвэрлэж, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 60 дугаар тогтоолыг баталсан.

Дээрх нэмэгдэлд нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 52.693 иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны 10.145 хүүхэд, нийт 62.838 иргэн хамрагдаж байна. Нэмэгдүүлсэн дүнгээр цаашид ч хэвээр үргэлжлүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг 2023 оны төсөвт тусган ажиллах болно гэж ХНХЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ