
НИТХ-аас 2009 онд сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэ журамд өөрчлөлт оруулаагүй байгаа тул өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй.
Олон нийтийн сүлжээнд Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хуурамч твиттер хаягаас “Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүдээр архи согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл өгсөн” гэх утга бүхий жиргээ нийтэлсэн нь ташаа мэдээлэл болохыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын албан ёсны твиттер хаяг нь Sumiyabazar MNG (SumiyabazarD), албан ёсоор баталгаажсан тэмдэг (Verified)-тэй.

Иймд иргэд, олон нийт хуурамч хаягаас нийтэлсэн худал ташаа мэдээлэлд автахгүй байж, баталгаатай эх сурвалжаас мэдээ, мэдээлэл авахыг тус хэлтэс зөвлөжээ.

0 cэтгэгдэлтэй