Улаанбуудайн урамшуулал олгож эхэллээ

               
2022-02-01 0

Өнгөрсөн оны ургацаас стандартын шаардлага хангасан 269 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 12 аймгийн 613 иргэн, хуулийн этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ.

Эдгээр иргэн, аж ахуйн нэгж Хөдөө аж ахуйг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд шаардлага хангасан буудай нийлүүлсэн бөгөөд тонн тутмыг нь 80 мянган төгрөгөөр тооцож, нийт 21.5 тэрбум төгрөгийг олгож байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ