Товчхон
               

МСҮТ, их, дээд сургуулийн хичээл цахимаар эхэллээ

               
2022-02-07 0

Их, дээд сургуулийн оюутнууд, МСҮТ-ийн сурагч нар өнөөдрөөс цахимаар хичээллэж эхэллээ. Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 26-ны хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнд:

  • Сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
  • Ерөнхий боловсролын сургалт: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.
  • МСҮТ болон, их, дээд сургуулийн сургалт: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн даваа гаргаас танхимаар хичээллэнэ.

Холбоотой мэдээ