Товчхон
               

Мөсөн дээгүүр явган болон автомашинтай явахгүй байхыг анхаарууллаа

               
2022-02-04 0

Он гарсаар улсын хэмжээнд мөс цөмөрсөн 7 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан тухай ОБЕГ мэдээлэв.

Хоёрдугаар сарын 1-ний байдлаар, манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөстэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Энэ нь 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ